Багахангай өртөө
       Тус өртөө нь 1977 оны намар буюу есдүгээр сарын 20-нд өдөр анх галт тэрэг хүлээн авч, нээгдсэн түүхтэй хамт олон. Өртөөний түүхиийн хуудас эргэж эхэлсэн энэ өдөр Монголын төмөр замын ам бүлд галт тэрэг хүлээн авч, явуулах  хоёр замтай, өртөөний дарга Н.Рэнцэндорж,  жижүүр Б.Галбадрах, Балжинням, Эрдэнэцэцэг, ахлах сумчин Должинжав,дагалдан сумчин Б.Хишигсүрэн, Д.Мягмарсүрэн, галт тэрэгний найруулагч Ш.Гомбожав, туслах найруулагч Тэгшжав нарын  есөн хүний бүрэлдэхүүнтэй цомхон  хамт олноор бүл нэмсэн билээ. Багахангай өртөө нь өнөөдөр 28 ажилтантай,  галт тэрэг хүлээн авч, явуулах зургаан замтай, салбар болон засварын замтай. Гурван чиглэлд хоногт 22-24 галт тэрэг өнгөрүүлдэг бөгөөд жилд 1000-1400 вагон 90 мянган тн ачаа ачиж, 450 вагон буулгаж, есөн мянга орчим зорчигчдод үйлчилдэг. Манай өртөө  2005 оны Замын хэмжээний эхний хагас жилийн уралдаанд  байр эзлэн шагнуулсан төдийгүй  2004,2006 онд дүүргийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шалгарч, 2006, 2007 онуудад албаны хошой аварга хамт олон болсон билээ. Хамт олны дундаас  галт тэрэгний найруулагч Ц.Оюунбаатар 2004 онд “Онц хөдөлгөөнчин”, 2007 онд “Хүндэт төмөр замчин”, мэдээлэгч О.Оюунчимэг 2002 онд “Тэргүүний төмөр замчин”, 2006 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэний зэрэгцээ “”Тэргүүний төмөр замчин” туслах жижүүр Д.Цэрэндулам,  өртөөний жижүүр Д.төгсөө,  ачаа вагон хүлээлцэгч  И.Бямбадаш, “Онц хөдөлгөөнчин”  Я.Одонтунгалаг,  А.Отгонсайхан, туслах жижүүр Д.Алтанцэцэг нар хамт олноо хошуучилан, үлгэр дууриал болон ажиллаж байна
               Багахангай өртөөний даргаар  Н.Рэнцэндорж, Л.Цэдэнсодном, Банди, Л.Гочоо, Мөнхбаяр, Баярсайхан, Зандараа,Бадамцэрэн,Ч.Отгонбат, А.Тодбаяр, Х.Батбаяр, М.Цогт нар ажиллаж байснаас гадна О.Лхагвасүрэн 2008 оны долдугаар сараас эхлэн энэ хамт олныг удирдаж байна.